Нүүр хуудасМэдээССАЖЗЯ: Монгол дахь "Кто-Улаанбаатар" төлөөлөгчийн газрын суурин төлөөлөгчийг хүлээн авч, санал солилцжээ

ССАЖЗЯ: Монгол дахь “Кто-Улаанбаатар” төлөөлөгчийн газрын суурин төлөөлөгчийг хүлээн авч, санал солилцжээ

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Оюунбилэг, Бүгд Найрамдах Солонгос Улсын Аялал жуулчлалын төрийн өмчит корпорац (KTO)-ийн Монгол дахь “КТО-Улаанбаатар” төлөөлөгчийн газрын суурин төлөөлөгч Ким Ил Жүнийг хүлээн авч уулзлаа.

“Монголын аялал жуулчлалын сургалтын төв байгуулах, аялал жуулчлалын салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх” зорилгын хүрээнд Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар “Аялал жуулчлалын мэргэжил сургалт үйлдвэрийн төв” байгуулах төсөл хэрэгжиж, барилгын ажлыг хүлээлцэх шатанд явж байна.

Уулзалтын хүрээнд нээлтийн арга хэмжээ болон сургалтын төвийн үйл ажиллагааг жигдрүүлэх асуудлаар санал солилцож, цаг үеийн холбогдох асуудлуудыг хэлэлцлээ. Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагаа өргөжин, Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад анх удаа жишиг аялал жуулчлалын сургалтын төв байгуулсныг хоёр тал онцлон дурдлаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН