Нүүр хуудасМэдээССАЖЗЯ: Монгол улс Бүгд найрамдах Польш улстай соёлын салбарт хамтран ажиллана

ССАЖЗЯ: Монгол улс Бүгд найрамдах Польш улстай соёлын салбарт хамтран ажиллана

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин Бүгд Найрамдах Польш Улсын Соёл, үндэсний өвийн сайд Ханна Врублескатай Варшав хотноо уулзаж, соёлын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Талууд кино хамтран бүтээх тухай эрх зүйн баримт бичиг байгуулах, соёлын өвийн хадгалалт, хамгаалалтын чиглэлээр хамтран ажиллах, кино, соёл, урлагийн салбарын мэргэжилтнүүдийг харилцан солилцож, туршлага судлуулах зэрэг асуудлаар ярилцаж тохиролцов.

Өдгөө Чех Улсад дэлгэгдээд буй “Чингис Хаан” олон улсын үзэсгэлэнг Бүгд Найрамдах Польш Улсын нэр хүндтэй музейд толилуулах талаар ярилцаж, цаашид хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр тохироод байна. Мөн Польш Улсын Засгийн газар кино бүтээх зардал буцаан олгох тухай холбогдох хуулийн төсөл болон журам батлуулахаар ажиллаж буйгаа мэдээлж, энэ чиглэлээр Монгол Улсын кино урлагийг дэмжих тухай хууль болоод кино бүтээх зардлын буцаан олголтын талаар туршлага судлах сонирхолтой буйгаа илэрхийллээ.

Уулзалтын дараагаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Польш Улсад хийж буй Төрийн айлчлалын хүрээнд Польшийн филармонид зохион байгуулсан “Чингис хаан” одонт, Монгол Улсын Соёлын элч Морин хуурын найрал хөгжмийн тоглолтыг Бүгд Найрамдах Польш Улсын Соёл, үндэсний өвийн сайд Ханна Врублеска Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номингийн урилгаар үзэж сонирхов.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН