Нүүр хуудасМэдээССАЖЗЯ, МҮОХ-той хамтран ажиллах талаар санал солилцлоо

ССАЖЗЯ, МҮОХ-той хамтран ажиллах талаар санал солилцлоо

Монголын Үндэсний Олимпын хороо (МҮОХ)-нд ССАЖЗЯ-ны биеийн тамир, спортын салбарын удирдлагуудын хамт зочилж, тус байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа.

Олон улсын олимпын хорооны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг, тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар болон Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд, төлөөлөл хүлээн авч уулзан хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

“Бахрейн 2025” Азийн залуучуудын наадам, “Милан Кортино 2026” өвлийн олимпын наадамд Монголын тамирчдыг бэлтгэн оролцуулах асуудал, цаашид залуучуудын олимпын наадмыг Монгол Улсад зохион байгуулах боломжийн талаар санал солилцож, холбогдох мэдээлэлтэй танилцлаа.

МҮОХ-ны төв байранд үйл ажиллагаа явуулж буй Олимпын музей, номын сан, шинээр байгуулагдсан подкастын өрөө болон хурлын танхимтай танилцаж, олимпын үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлыг сайшаан үнэлэв.

Монголын тамирчид олон улсын спортын томоохон тэмцээн, наадмуудад амжилттай оролцож, эх орныхоо нэрийг өндөрт өргөхийн төлөө бүхий л нөхцөл боломжийг бүрдүүлэхийн төлөө МҮОХ болон салбарын байгууллагуудтай нягт хамтран ажиллаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН