Нэгдсэн Үндэстний Байгууллагын Монгол дахь Суурин зохицуулагч Яап ван Хиердан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцож, 2026 оны хамтын ажиллагааны төлөвлөгөө боловсруулахаар хоёр тал тохиролцлоо.

Түүнчлэн эко аялал жуулчлал, орон нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хамтран ажиллах боломжтойг хоёр тал онцлов.
