Нүүр хуудасМэдээССАЖЗЯ: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нью-Йорк дахь газрын ажлын албаны дарга...

ССАЖЗЯ: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нью-Йорк дахь газрын ажлын албаны дарга Ражеб Боулхаруф тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ

Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын талуудын 17 дугаар Бага хурлыг (COP17) 2026 онд Монгол Улсад зохион байгуулахтай холбогдуулан Нью-Йорк дахь төлөөлөгчийн газрын ажлын албаны дарга Ражеб Боулхаруф тэргүүтэй төлөөлөгчдийг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Оюунбилэг хүлээн авч уулзлаа.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам нь (COP17) Бага хурлын үеэр соёл, урлагийн тоглолт, үзэсгэлэн арга хэмжээ зохион байгуулах, аяллын хөтөлбөр, маршрут гаргах, зочид буудал байршуулах дэд бүтцийн асуудлуудыг хариуцан ажиллах чиг үүргийг хүлээсэн.

Дээрх арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд “Go Mongolia” нэгдсэн брэндийн дор Монгол Улсаа сурталчилж, зочид төлөөлөгчдийг  тав тухтай байх, үндэсний онцлог шингээсэн олон үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлэхэд хоёр тал хамтран ажиллахаа мэдэгдлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН