УИХ-ын гишүүн, ССАЖЗ-ын сайд Ч.Ундрам Өвөрхангай аймаг болон зарим сумдад ажиллаж, аймгийн удирдлагуудтай уулзан соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарын өнөөгийн байдал, өмнөх жилүүдэд орон нутгаас хийсэн хөрөнгө оруулалт үр дүнгийн талаар мэдээлэл солилцжээ. Цаашид хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүд, дэд бүтцийг сайжруулах, хүний нөөцийг чадавхжуулах, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг бэхжүүлэх, тодорхой шийдвэрүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр болжээ
Аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар болон Биеийн тамир, спортын газрын удирдлага, алба хаагчидтай уулзаж, яамны бодлого, стратегийг танилцууллаа. Уулзалтаар салбар байгууллагуудын өнөөгийн нөхцөл байдал, хэтийн зорилго, хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөр, үйлчилгээний хүртээмж, цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар санал солилцож, тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлжээ.
Мөн аймгийн төвд баригдаж буй шинэ музейн барилгын явцтай танилцаж, Хайрхандулаан сумын соёлын төвд тулгамдаж буй асуудлыг үе шаттай шийдвэрлэхээр боллоо.





