Стандарт, хэмжил зүйн газраас Тайландын Хаант Улсад зохион байгуулагдаж буй 10 дах удаагийн “Халал чуулган – 2023” -т оролцож, олон улсын хамтын ажиллагаагаа өргөжүүлэн санал санаачлага солилцон ажиллаж байна.
Энэ удаагийн чуулганд Дэлхийн 30 орчим орны төлөөлөгчид оролцож, ” Дижитал технологийг халал үйлчилгээнд нэвтрүүлэх нь” уриан дор халал үйлчилгээг орчин үеийн технологийн шийдэлтэй хослуулах, арга аргачлал стандартыг боловсронгуй болгох, харилцан туршлага солилцох, мэдлэг мэдээллийг хуваалцахад чиглэлээ.
Тус олон улсын хуралд СХЗГ-ын Бүтээгдэхүүн тогтолцооны баталгаажуулалтын газрын дарга Б.Ганзориг, Нийслэлийн лабораторийн дарга Д.Эрдэнэтуяа болон бусад албаны хүмүүс оролцлоо.