Тээврийн цагдаагийн албанаас зургаадугаар сарын 20-ноос энэ сарын 20-ны өдөр хүртэлх хяналт шалгалтаар 131,142 зөрчил илрүүлжээ. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2,2%-иар өссөн үзүүлэлт юм. Үүнээс зам тээврийн осол, ослоор нас барсан иргэд, хүүхэд өртөж гэмтсэн ослын хувь өмнөх оны мөн үеэс буурчээ. Харин ослоор гэмтсэн иргэний тоо 9,8%, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 8,5%, жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 42,2%-иар тус тус нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
30 хоногийн хяналт шалгалтыг харахад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 3002 хүрчээ. Өдөрт 100 жолооч архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл барьж байгаа мэт харагдаж байна. Мансууруулах бодис хэрэглэсэн үед хүний самбаачлах хурд удааширч, мөн өөрийгөө бүрэн хянаж чадахгүй байдалд ордог. Үүнээс улбаалан өөрийн эд хөрөнгө, эрүүл мэндээр хохирч байна