Сурагчийн ширээн дээрээс цүнхээ авахдаа цүнхний хажууд байсан сандлыг татаж унагаасан гэсэн шалтгаанаар багш нь сурагчаа зодсон гэж тус сургуулийн сэтгэлзүйч М. Болорцэцэг мэдээлэл өгсөн.
Сурагчдаа гар хүрсэн багш нь 12-р сургуулийн захирлын нөхөр бөгөөд тухайн сургуульд орос хэл заадаг байжээ.
Улмаар Дархан-Уул аймгийн 12 дугаар сургуулийн сэтгэлзүйч М.Болорцэцэг энэ төрлийн асуудлыг тэвчиж чадахгүй болохоо илэрхийлж, БШУЯ-ны гадна талбайд үсээ хусаж, тэмцлээ илэрхийлэв.
Тэрбээр үсээ хусуулах үедээ “Монголын ирээдүй болох хүүхдүүдэд хүчирхийлэл үйлдэхийг хүлээн зөвшөөрч чадахгүй. Би тэмцлээ илэрхийлж үсээ хусаж байна. Би энэ асуудалд гомдолтой байна. Тиймээс БШУ-ы сайд Л.Энх-Амгалантай биечлэн уулзаж, асуудлыг хөндөнө. Эцсээ хүртэл явна” гэлээ.