Нүүр хуудасМэдээСургуулийн насны Дэлхийн аварга шалгаруулах бүжгийн тэмцээнд Монгол сурагчид 2 төрлөөр дэлхийн...

Сургуулийн насны Дэлхийн аварга шалгаруулах бүжгийн тэмцээнд Монгол сурагчид 2 төрлөөр дэлхийн аварга боллоо

“World school cheer championship-Сургуулийн насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн”-д Монгол улсаа төлөөлөн оролцсон 2 баг буюу 93-р сургуулийн “Шинэ үе”, Эрдмийн хишиг сургуулийн “The One” хамтлаг оролцож “Hip Hop Performance” төрөлд “Шинэ үе” хамтлаг дэлхийн аварга цомын эзэн. Pom freestyle төрөлд Эрдмийн хишиг сургуулийн “The One” хамтлаг дэлхийн аварга цомын эзэн болж Монгол улсынхаа нэрийг өндөрт өргөлөө.

Баг тамирчидын багш дасгалжуулагч Ц.Сарантуяа, Г.Баярдалай, Х.Жавзансүрэн, Наранзул, Г.Төгөлдөр нар 2020 онд зохиогдсон уг тэмцээнд Hip Hop төрөлд 93-р сургуулийн шавь нар нь мөн Дэлхийн аварга цомын эзэн болж байсан юм. Энэ жил амжилтаа бататган харуулж 2020, 2023 оны Дэлхийн аваргуудыг бэлдэн гаргаж хошой дэлхийн аварга болж байна. “The One” хамтлаг нь Pom freestyle төрлөөр Монгол улсад анхны алтан медаль анхны дэлхийн аврагын цом авчирч аварга болсон юм. Эдгээр хамтлагийн хүүхдүүд, багш нар өнөөдөр эх орондоо ирж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН