Улсын Онцгой комиссын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өгсөн үүрэг чиглэлийн дагуу сургууль, цэцэрлэгийн хөл хориог ирэх есдүгээр сарын нэгний өдрийг хүртэл сунгах эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Тэгвэл хуралдаанаас сургууль, цэцэрлэгийн хөл хориог есдүгээр сарын 1-нийг хүртэл сунгах шийдвэрийг гаргасан байна.