“Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр” болон “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан СХД-ийн 43 хорооны хамтарсан баг, Хүүхэд гэр бүлийн нийгмийн ажилтнуудтай хамтран иргэд олон нийтийг хамруулан “Ээж хүүгийн болзоо” болон “Аав охины болзоо” арга хэмжээг зохион байгуулжээ. Энэхүү арга хэмжээ нь 4 дэх жилдээ эцэг эхчүүдэд хүүхэд хүмүүжлийн талаар мэдлэг мэдээлэл өгөх, тэдний хоорондох эерэг харилцааг дэмжих, хамтын үнэ цэнийг бий болгох, хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн оролцоо, ач холбогдлыг таниулах, хүүхдийн идэвх оролцоог дэмжсэнээр өөртөө итгэх болон бусдад хандах эерэг хандлагад суралцаж, хамтдаа дурсамж бүтээх, хүүхдээ сонсох, харилцан ярилцах ойлголцох сэдлийг өгөх зорилготойгоор зохион байгуулжээ.
Тус арга хэмжээг 2026 оны 03 дугаар сарын 13-18-ны өдрүүдэд дүүргийн 1, 10, 14, 15, 24, 27, 33, 35, 39-р хороод зохион байгуулжээ. 90 ээж, 90 хүү, 90 аав 90 охин нийт 360 иргэд хамрагджээ





