Нүүр хуудасМэдээСХД: Газар чөлөөлсөн 9.5 га талбайг нийтийн эзэмшилд шилжүүлж эрүүл, аюулгүй орчин...

СХД: Газар чөлөөлсөн 9.5 га талбайг нийтийн эзэмшилд шилжүүлж эрүүл, аюулгүй орчин бүрдүүлнэ

Сонгинохайрхан дүүргийн 15, 16 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн эдэлбэр талбайд зөвшөөрөлгүй газар ашиглаж байсан контейнер, гараашийг чөлөөлөх ажил үргэлжилж байна.

Тус ажлын хүрээнд ажлын хэсэг хуралдуулан Дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Э.Ууганцэцэг болон Газрын зохион байгуулалтын алба, Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтсийн удирдлагуудад газар чөлөөлөх талбайн тохижилтын ажлын зураг төсөлд иргэдийн саналыг тусгаж өөрчлөлт оруулах, зураг төслийг түргэн хугацаанд бэлэн болгох ажлыг эрчимжүүлэхийг даалгалаа.

Сонгинохайрхан дүүргийн 1-р хороолол орчмын 60 байршилд нийт 1559 ширхэг тоосгон болон бетон гарааш, контейнер, төмөр зөөврийн чингэлгийг буулгаж, газар чөлөөлөхөөр төлөвлөгөөнд тусгагдсан бөгөөд 9.5 га газрыг нийтийн эзэмшилд шилжүүлэн иргэдэд ээлтэй, эрүүл, аюулгүй орчинд амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх юм.

1 хүн, газрын зураг болон бичвэр гэх мэтийн зураг байж болно

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН