Нүүр хуудасВидеоСХД: Газраа зориулалтын бусаар ашиглаж, хоёрдогч түүхий эд цуглуулан борлуулж буй иргэн,...

СХД: Газраа зориулалтын бусаар ашиглаж, хоёрдогч түүхий эд цуглуулан борлуулж буй иргэн, аж ахуй нэгжийг нүүлгэн шилжүүлэх ажил үргэлжилж байна

Дүүргийн хэмжээнд 35 байршилд иргэн, аж ахуй нэгж хоёрдогч түүхий эд цуглуулан борлуулж байна. Дээрх үйлчилгээ явуулж буй иргэдийн ихэнх нь өрхийн хэрэглээний 0.07 га газар түрээсэлж, тухайн газарт хоёрдогч түүхий эд цуглуулан борлуулж байгаа юм.

Энэ нь бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газарт байгаль орчинд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа явуулсан, хүний эрүүл мэнд болон хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөө үзүүлсэн, зөвшөөрөгдсөн цэгээс бусад газарт автотехникийн засвар, машин техник, бохир зүйл угаах, эд анги, тос, тосолгооны материалыг ил задгай хаях, асгах, түүгээр худалдаа, үйлчилгээ эрхэлсэн зэрэг холбогдох хууль тогтоомжийг зөрчиж байгаа юм.

Тиймээс дүүргээс газраа зориулалтын бусаар ашиглаж, хоёрдогч түүхий эд цуглуулан борлуулж буй иргэн, аж ахуй нэгжийг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН