Дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөнөөр өмнөх хурлаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хэлэлцээд, нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын талаар танилцуулж холбогдох газар хэлтэст зарим үүрэг даалгаврыг өглөө. Тухайлбал:

Дүүргийн хөрөнгө оруулалтын ажлуудын газар чөлөөлөлтийг эрчимжүүлж, хэрэгжилтийг тогтмол танилцуулах;
Нийтийн эзэмшлийн талбайг хашаалсан автомашины зогсоолыг чөлөөлөх, ТҮЦ, гарааш буулгах ажлыг эрчимжүүлэх;
Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг алдагдуулсан зөрчлүүдийг илрүүлж, арилгуулах;

Төрийн үйлчилгээг түргэн шуурхай, нээлттэй, ил тод, хүнд сурталгүй хүргэх;
Дүүргийн төсвийн орлого бүрдүүлэлтийг нэмэгдүүлэх;
Аж ахуйн нэгжийн орчны тохижилтыг сайжруулах;

Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа албан байгууллага, гудамж, талбайн нэр хаягийг кирилл болон үндэсний бичгээр хослуулан хаяглахыг холбогдох газар хэлтэст үүрэг болголоо.
Мөн шуурхай зөвлөгөөнөөр дүүргийн Засаг дарга гэрээнд тусгагдсан ажлаа гүйцэтгээгүй буюу хуваарийн дагуу хогоо ачаагүй, тохижилт, цэвэрлэгээ, үйлчилгээ, арчлалтыг хийгээгүй хог тээвэр, тохижилтын компаниудын гэрээг цуцлах арга хэмжээ авахыг үүрэг болголоо. Дээрх байгууллагын гэрээний биелэлтийг сар бүр дүгнэж, хяналт тавьж ажиллахыг үүрэгдлээ.
