Нүүр хуудасМэдээСХД: “Гэр бүлийн үнэ цэнэ” өдөрлөг боллоо

СХД: “Гэр бүлийн үнэ цэнэ” өдөрлөг боллоо

Хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, давтамжтай дуудлага мэдээллийн бүртгэл судалгаанд авагдсан иргэн тэдний гэр бүлийн гишүүдэд гэр бүлийн тухай болон бусад холбогдох тогтоомжийг сурталчилж, эрх зүйн мэдлэг ойлголт өгөх зорилгоор Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс “Гэр бүлийн үнэ цэнэ” өдөрлөгийг зохион байгууллаа.

Өдөрлөгт давтамжтай дуулага мэдээллийн бүртгэл судалгаанд орсон 50 гаруй иргэд хамрагдлаа.

Өдөрлөгийн үеэр Аддиктологийн төвөөс архинд донтох эмгэг, түүний хор уршгийн талаар иргэдэд мэдээлэл хүргэсэн бөгөөд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэл түүнээс урьдчилан сэргийлэх талаар иргэдэд зөвлөгөө мэдээллийг хүргэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН