“ДЭЛХИЙН СҮРЬЕЭТЭЙ ТЭМЦЭХ ӨДӨР”-ийг угтан Монголын улаан загалмай нийгэмлэг “Глобал” сангийн дэмжлэгтэй хэрэгжиж буй “Улаанбаатар хот дахь гэр оронгүй иргэдийн дунд сүрьеэгийн идэвхтэй илрүүлэлт, эмчилгээ, хяналт болон нийгмийн дэмжлэг” төслийн нэгдүгээр улирлын үзлэгийг Сонгинохайрхан дүүргийн Улаан загалмайн хороо, Цагдаагийн газрын Цагдаагийн 1,2,3-р хэлтэс, Эрүүл мэндийн төвийн сүрьеэгийн диспансер хамтран зохион байгуулав.
Үзлэгт гэр оронгүй 111 иргэд хамрагдлаа.

