Нүүр хуудасМэдээСХД: “Дээлтэй Монгол” наадамд Сонгинохайрхан дүүргийн 1200 гаруй иргэн оролцлоо

СХД: “Дээлтэй Монгол” наадамд Сонгинохайрхан дүүргийн 1200 гаруй иргэн оролцлоо

Монгол үндэсний дээлийг анхны төр улсыг байгуулсан Хүннү гүрнээс үүсэлтэй хэмээн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Иймд энэ удаагийн “Дээлтэй Монгол” наадамд Сонгинохайрхан дүүрэг Хүннү гүрнээс XXI дүгээр зуун хүртэлх үндэсний хувцасны түүхэн цаг үеийг харуулан оролцлоо.

Тодруулбал Богд Хаант Монгол улс, бөө, хурдан морины уралдаанч хүүхэд, бөх, ястан, урлаг гээд бүхий л салбар, цаг үед үндэсний хувцас хэрхэн хөгжин өөрчлөгдөж байсныг тодотгон харуулсан юм.

Уг наадамд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний харьяа байгууллагууд, хороодын албан хаагчид, өвлөн уламжлагчид болон иргэд гэсэн нийтдээ 1200 гаруй хүн үндэсний хувцсаа өмсөн оролцсон юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН