Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл анх 2021 оны 02 дугаар сард байгуулагдсан. Тус зөвлөл гурав дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд зөвлөлийн даргаар дүүргийн ИТХ-ын дарга ажилладаг. Дүүргийн ИТХ-ын дарга шинээр томилогдсонтой холбогдуулан гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн ээлжит бус 1 дүгээр хурлыг өнөөдөр /2024.11.21/ зохион байгууллаа. Хурлаар дүүргийн гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2024 оны төлөвлөгөөний биелэлт, 2025 оны төлөвлөгөөний төсөлд санал авах зэрэг асуудлыг хэлэлцлээ.