Сар шинийн баярын өмнө иргэдийн махны хэрэгцээг хангах, үнэ тогтворжуулах, хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулж 3 байршилд нөөцийн махны өргөтсөн худалдааг 2025 оны 02 дугаар сарын 24-нөөс 27-ний өдрийг дуустал 3 байршилд 25 дугаар хороо Зүүн салааны эцсийн Урьхан дэлгүүр, 29 дүгээр хороо Драгон төв И-март, 34 дүгээр хороо Орбитын тойрог Алаг тараг худалдааны төвийн гадна талбайд тус тус зохион байгуулж байна. Нийт 43 хорооны 109 хүнсний дэлгүүрээр жижиглэн худалдаагаар нөөцийн махыг худалдан борлуулж байна. Дүүргийн менежер Д.Баярсайхан нөөцийн махны өргөтгөсөн худалдаа, болон жижиглэн худалдааны борлуулалттай газар дээр очиж танилцлаа.






