Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээврийн цогц тогтолцоог бий болгох, сонгогдсон гудамж замуудын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, авто замын аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Дэлхийн банк хамтран “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр” төслийг хэрэгжүүлж буй.

Төслийн хүрээнд сонгинохайрхан дүүргийн хоёр байршилд иж бүрэн гудамж, замын ажлыг гүйцэтгэхээр болсон. Энэ асуудалтай холбогдуулан дүүргийн Засаг дарга төслийн зохицуулагч болон авто зам засварын ажлыг гүйцэтгэгч компанийн төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа.

Уулзалтаар авто зам засварын ажлыг гүйцэтгэхтэй холбоотой газар чөлөөлөлт, авто замыг хэсэгчилж хаах байршил, иргэд олон нийтийг мэдээллээр хангах тухай асуудлаар санал солилцлоо.
