Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн “Бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулах тухай” А/157 дугаар захирамжийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулж байна.

Бүх нийтийн их цэвэрлэгээг 03 дугаар сарын 22,23,29,30-ны өдрүүд 04 дүгээр сарын 5,6,12,13,19,20-ны өдрийг дуутсал зохион байгуулна. Энэ хүрээнд нийтийн эзэмшлийн зам талбайн хайс хашаа, хогийн сав, цэцгийн мандал, хүүхдийн тоглоомын талбайг угааж чийгтэй цэвэрлэгээ хийх, аж ахуйн нэгж байгууллагуудын гадна хаяг хаягийн байгууламж, фасад, цонх хаалга үүд довжоог угааж өнгө үзэмжийг сайжруулах, гадна орчин талбайг усалж чийгшүүлэх арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.

Их цэвэрлэгээний ажилд нийт 1500 гаруй аж ахуйн нэгж байгууллага, төрийн 29 байгууллагын 360 албан хаагчид нийтийн эзэмшлийн зам дагуу 875.000м.кв талбайд цэвэрлэгээний ажлыг зохион байгуулна. Мөн дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн зам талбайд зам цэвэрлэгээний 8 байгууллагын 318 зам талбайн ажилчид, 43 хороонд хог тээврийн 48 автомашин хог хаягдлуудыг тээвэрлэж, нэмэлтээр шөнийн тээвэрлэлтийг зохион байгуулах бол ногоон байгууламжийн 5 байгууллагын 37 ажилтан ногоон байгууламжийн тоос тортогтой мод бутыг тусгай зориулалтын шүршигч төхөөрөмжөөр угаах ажлуудыг хийж гүйцэтгэх юм.




ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ