2026.03.02-ны өдөр их хэмжээний цас нийслэлд орлоо. СХД-ийн хэмжээнд халтиргаа, гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлж Баянхошуу, Баруун Зүүн салаа, Эмээлт, Таван шар, Товчоо 1, 2 замууд, Толгойт, Найрамдал, Тахилтын замуудад нийт 26 тн давс , 58 тн бодис цацлаа.
Одоогоор зорчих хөдөлгөөн хаагдсан, хүндэрсэн зам талбай байхгүй байгаа бөгөөд зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ хариуцсан байгууллагууд бэлэн байдалд ажиллаж байна.









