Дулаан автобусны буудлын хэвийн үйл ажиллагааг хангах, эвдрэл гэмтлийг засах зорилгоор 19 дулаан автобусны буудалд засвар үйлчилгээ хийж байна.
Уг ажлыг дүүргийн “Дэд бүтцийн хөгжлийн алба” ОНӨААТҮГ гүйцэтгэж байгаа бөгөөд дулаан автобусны буудлын дээвэр, хаалга, цонх, камер, кондишнер, сандал, хогийн сав зэргийг нөхөн сэргээж, шинэчилж байна.









