Сонгинохайрхан дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Замын цагдаагийн хэлтэстэй хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Замын хөдөлгөөний цагаан толгой 2025” тэмцээн өнөөдөр /2025.04.23/ амжилттай болж өндөрлөлөө.

Тэмцээнд нийт 16 цэцэрлэгийн 200 гаруй хүүхэд, багш, ажилчид, эцэг эхчүүд оролцов. Багууд мэндчилгээ, гэрийн даалгавар, асуулт хариулт, багийн ахлагчийн тэмцээн зэрэг төрлөөр оюун ухаан, авхаалж самбаа, хурд хүчээ сорьж өрсөлдсөнөөс:

– 287 дугаар цэцэрлэг тэргүүлж,
– 110 дугаар цэцэрлэг дэд байр,
– 90 дүгээр цэцэрлэг гутгаар байрт шалгарлаа.
Харин тусгай байрыг 263 дугаар цэцэрлэг эзэлж, “Шилдэг зохицуулагч”-аар 170 дугаар цэцэрлэгийн Г.Амин-Эрдэнэ тодорсон юм.
