Нүүр хуудасМэдээСХД: Засаглал, хууль, эрх зүйн хороо харьяалах хэлтэс, албадын 2024 оны жилийн...

СХД: Засаглал, хууль, эрх зүйн хороо харьяалах хэлтэс, албадын 2024 оны жилийн эцсийн тайланг сонслоо

Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Засаглал, хууль, эрх зүйн хорооны хурал өнөөдөр /2024.12.10/ боллоо.

Засаглал, хууль, эрх зүйн хороо нь хүний эрх, эрх чөлөө, түүний баталгааг хангахтай холбоотой асуудал, хууль тогтоомж, хурлын шийдвэрийн хэрэгжилт, мэдээллийн ил тод байдал, дүүргийн төр, захиргааны байгууллагын үйл ажиллагаа, жендерийн эрх тэгш байдлыг хангах бодлого, хэв журам, цахим үйлчилгээ зэрэг чиг үүргийнхээ хүрээнд 11 хэлтэс, албадын асуудлыг эрхлэх юм.

Хурлаар тус хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах хэлтэс, албадын 2024 оны үйл ажиллагааны тайлантай танилцах гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт, байгууллагаас дэвшүүлсэн зорилтын хүрээнд зохион байгуулсан ажил, арга хэмжээний үр дүнг танилцууллаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН