Нүүр хуудасМэдээСХД-ийн ЖДҮ эрхлэгчид тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан ажлын байртай болжээ

СХД-ийн ЖДҮ эрхлэгчид тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан ажлын байртай болжээ

УИХ-ын гишүүн Н.Алтаншагай өчигдөр Сонгинохайрхан дүүргийн Толгойт дэд төвийн “Уламжлалт гар урлалтын төв”-д ажиллаж, үйл ажиллагаатай танилцаж, ЖДҮ эрхлэгч нартай уулзжээ. Гэр хорооллын иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг чадавхжуулах, нэмэлт орлоготой болгох, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилгоор тус төвийг нээсэн байна.

Тус төвд өнөөдрийн байдлаар арьсан урлал, эсгий, ноосон урлал, үндэсний хувцас, чулуун урлал зэрэг олон чиглэлээр ЖДҮ эрхлэгчид үйл ажиллагаа явуулж байна. Дэд бүтэц, тоног төхөөрөмжийг бүрэн шийдсэн, тухтай ажлын байртай болсонд талархаж байгаагаа ЖДҮ эрхлэгчид хэлж байлаа. Мөн дээрх чиглэлүүдээр суралцах хүсэлтэй хүүхэд залуус, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг сургаж ажиллуулах боломжтой юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН