“МАЛЧДАДАА ТУСАЛЪЯ” САЙН ҮЙЛСИЙН АЯНД НЭГДЛЭЭ
Сонгинохайрхан дүүрэгт мал бүхий 5 хороонд 1003 өрхийн 73824 толгой мал өвөлжсөн бөгөөд цаг агаарын гэнэтийн цас зуднаас болж хаваржилт хүндэрч, малчдад гарз хохирол учирч буй энэ хүнд нөхцөл байдалд бодит тусламж үзүүлэх зорилгоор “Малчдадаа тусалъя” сайн үйлсийн аяныг дүүргийн Онцгой комиссоос санаачлан эхлүүлээд байна.
Энэхүү аянд Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны хамт олон сэтгэлийн гараа дэлгэж, нэг өдрийн цалингаа хандивлан нэгдлээ.
Та бүхнийг “Малчдадаа тусалъя” сайн үйлсийн аянд мөн нэгдэхийг уриалж байна. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.