Нүүр хуудасМэдээСХД-ийн хүүхдийн зөвлөлийн 2026 оны төлөвлөгөөг баталжээ

СХД-ийн хүүхдийн зөвлөлийн 2026 оны төлөвлөгөөг баталжээ

Дүүргийн хүүхдийн зөвлөлийн 2026 оны анхдугаар хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар хүүхдийн төлөө зөвлөлийн 2026 оны төлөвлөгөөний төсөл, Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны 2026 оны төлөвлөгөөний төслийг хэлэлцүүлж, гишүүдээс санал аван баталлаа.

Мөн дүүргийн хүүхдэд ээлтэй байдлыг сайжруулах талаар Нийгмийн ажлын доктор Я.Байгальмаа, өсвөр насны охидын жирэмслэлтийн асуудлаар Сонгинохайрхан нэгдсэн, дүүргийн эрүүл мэндийн төвийн өсвөрийн эмч нар, Хүүхдийн зөвлөлийн танилцуулга тулгамдаж буй асуудлын талаар Хүүхдийн зөвлөлийн тэргүүн М.Удвал нар тус тус мэдэээлэл өглөө.

Түүнчлэн Хүүхдийн төлөө зөвлөлийн төлөвлөгөөнд тусгагдсан өсвөр насны охидын жирэмслэлтийн асуудлаар Эрүүл мэндийн төв, Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэг, Хүүхдийн төлөө зөвлөлийн ажлын албатай хамтран ажиллах талаар зөвлөмж чиглэлийг хүргүүлж ажиллахаар шийдвэрлэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН