Нүүр хуудасМэдээСХД-ийн Эрүүл мэндийн төв 35 ажилтныхаа орон сууцны урьдчилгааг шийдвэрлэлээ

СХД-ийн Эрүүл мэндийн төв 35 ажилтныхаа орон сууцны урьдчилгааг шийдвэрлэлээ

Эрүүл мэндийн сайдын 2022 оны 1А/3543 албан тоотын чиглэлийн дагуу Эрүүл мэндийн байгууллагууд эмч, мэргэжилтнүүдийнхээ нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр олон ажлыг хэрэгжүүлсэн. Тэгвэл Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн удирдлагууд гүйцэтгэлийн санхүүжилтийн үр дүнд бий болсон мөнгөн хуримтлалаар ажилчдынхаа нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэлээ. Үүнд:

– Орон сууцны урьдчилгаа болох 30 сая төгрөгийг 15 ажилтанд

– Ипотекийн зээлийн дэмжлэг болох 20 сая төгрөгийн урамшууллыг 20 ажилтанд

– Иж бүрэн таван ханатай гэр 10 ажилтанд олголоо.

Өнөөдрийн байдлаар банкны зээлийн шаардлага хангасан ажилчид, ипотекийн зээлийн гэрээгээ баталгаажуулаад байна. Цаашид эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг чанартай үзүүлж, эмч, ажилчдынхаа нийгмийн асуудалд анхаарч ажиллахаа Эрүүл мэндийн төвийн дарга Ч.Өнөрсайхан онцолсон юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН