Нүүр хуудасМэдээСХД-ийн 14 дүгээр хороонд инженерийн байгууламжийг шинэчилж хагас нээгдэх суваг болгон сольж...

СХД-ийн 14 дүгээр хороонд инженерийн байгууламжийг шинэчилж хагас нээгдэх суваг болгон сольж байна

Тодруулбал өмнө нь халуун, хүйтэн усны шугам эвдрэх бүрд тухайн орчны зам талбай, ногоон байгууламжийг эвдэлж засварладаг байсан бол хагас нээгдэх суваг болгон сольсноор эвдрэл гэмтлийг газар доогуурх байгууламжаар дамжин хурдан хугацаанд засах боломж бүрдэж байна.

Уг инженерийн байгууламж нь 5 хос шугамтай, 1190 метр урттайгаар хийгдэж байгаа бөгөөд тус ажлыг орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын харьяа баруун түгээх төв гүйцэтгэж байна. Их засвар дууссаны дараа гадна тохижилтыг “Тэгш ундрам зам” ХХК хариуцан гүйцэтгэх ба худгийг “Од хүрээ” ХХК түншлэлээр гүйцэтгэнэ.

Инженерийн байгууламжийг хийснээр тус хорооны 192 өрх, 748 иргэд оршин суугч, 6 аж ахуйн нэгж, хэрэглэгчдийг ус дулаанаар тасралтгүй хангах, алдагдлыг бууруулах, горим ажиллагаа сайжрах зэрэг олон давуу талтай юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН