Нүүр хуудасМэдээСХД: Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд амьдардаг өрхүүдийн цахилгаан, эрчим хүчний...

СХД: Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд амьдардаг өрхүүдийн цахилгаан, эрчим хүчний асуудлыг шийджээ

Дүүргийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүс болох 32, 33, 34 дүгээр хорооны 2018-2019 онд мал тоолуулсан малтай иргэдэд мал тооллогын А дансыг үндэслэн 2021-2022 онд малтай иргэдтэй уулзаж 1 өрхөд 2 айлын газрыг олгох шийдвэр гаргасан. Иймд дүүргийн Засаг даргын захирамжаар 21-р хорооны Нарийн хэсэгт 31 өрхөд, 335-р хэсэгт 16 өрхөд нийт 47 өрхөд газар олгосон байна.

Дээрх өрхүүдийн цахилгаан эрчим хүчний асуудлыг шийдвэрлэж, 2 метр гүн өрмийн худаг гаргаж өгсөн.

Одоогийн байдлаар 2024 оны жилийн эцсийн мал тооллогоор 3762 толгой малтай 83 өрх тоологдсон. Дээрх өрхүүдэд хороо, дүүргээс хугацаатай албан мэдэгдлийг өгч шаардлага тавьж ажилласны дагуу 6-р сарын байдлаар 1596 толгой малтай 32 өрх мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс гараад байна.

Үлдсэн 36 өрх малаа гаргах шийдвэрт хүрсэн бол шаардлага биелүүлээгүй 15 өрхөд цагдаагийн албан хаагч зөрчлийн тухай хуулийн дагуу хэргийн материал бүрдүүлэн ажиллаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН