Мансууруулах бодис хэрэглэсэн хүний нүүр царайнд орох өөрчлөлтийг харуулдаг төхөөрөмжийг дүүргүүдийн цагдаагийн хэлтэст хүлээлгэн өглөө. Энэхүү төхөөрөмжийг ашиглан дүүргийн хэмжээнд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хор уршгийг таниулах чиглэлээр дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, цагдаа болон боловсролын байгууллага хамтран ажиллах юм


