XVII жарны Хөхөгчин модон могой жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Баттөр, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо, дүүргийн Засаг даргын орлогч Д.Хосбаяр нар Монгол Улсын төрийн дээд одон медаль болон бусад салбарын шагналыг гардууллаа. Тодруулбал:
“Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор 3,
“Алтан гадас одон”-оор 9,
Монгол Улсын төрийн дээд одон медалиар нийт 12,
Монгол Улсын Хөдөө, аж ахуйн “Тэргүүний ажилтан” цол тэмдэгээр 2, Монгол Улсын Үйлдвэр, худалдаа, үйлчилгээний Тэргүүний ажилтан цол тэмдэгээр 14,
Монгол Улсын Засгийн газрын шагнал “Хөдөлмөрийн Тэргүүний ажилтан” цол тэмдэгээр 1,
“Авто тээврийн “Тэргүүний ажилтан”-аар 1,
“Онц тээвэрчин”-ээр 15,
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны “Жуух бичиг”-ээр 2, Салбарын шагналаар нийт 35,
Нийслэл Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсаны 385 жилийн ойн медалиар 1,
дүүргийн Засаг даргын 2023.02.13-ны өдрийн А/98 дугаар “Журам батлах тухай” захирамжаар дүүргийн “Алдарт уяач”-аар 6,
“Аварга тариаланч”-аар 2,
Аварга фермер-ээр 1 нийт 54 иргэнд шагнал гардууллаа.




























