Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нийгмийн бодлого, хүний хөгжлийн хорооны Төлөөлөгчдийн бүрэлдэхүүн 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу тус дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Нийгмийн хамгааллын тусгай төвийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцлаа.

Тус төв нь зорилтот бүлгийн 21-ээс дээш насны иргэдэд нийгэмд биеэ даасан амьдралд шилжихэд нь дэмжин туслах үйлчилгээ үзүүлэх зорилготой төрийн үйлчилгээний байгууллага бөгөөд өнөөдрийн байдлаар 95 иргэн тусламж үйлчилгээ авч нийгэмшиж байгаа талаар байгууллагын удирдлага онцолсон юм.

Нийгмийн хамгааллын чиглэлээр дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нийгмийн бодлого, хүний хөгжлийн хороо, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэх болно гэдгээ илэрхийллээ.
