Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нийгмийн бодлого, хүний хөгжлийн хорооны Төлөөлөгчид 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөндөө тусгагдсан ажлын хүрээнд тус дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сонгинохайрхан дүүргийн Ахмадын хорооны Ахмадын хөгжлийн төвийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцлаа.

Тус төв нь ахмад настны нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, нийгмийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгмийн амьдралд идэвхтэй оролцуулах, хөгжил оролцоо чадамжийг дэмжих зорилготой бөгөөд дүүргийн 43 хорооны 36200 ахмадад үйлчилгээ үзүүлж байна.

