Нүүр хуудасМэдээСХД: Нийслэлийн 78 дугаар цэцэрлэг “Бүтээлч чадвар-creative quotient” үзүүлэх ажил, үзэсгэлэн зохион...

СХД: Нийслэлийн 78 дугаар цэцэрлэг “Бүтээлч чадвар-creative quotient” үзүүлэх ажил, үзэсгэлэн зохион байгуулжээ

Нийслэлийн 78 цэцэрлэгийн багш ажилд 2021 оноос эхлэн монгол хонины ноосоор сургалтын хэрэглэгдэхүүнүүдээ өөрсдөө урлаж эхэлсэн. Иймд өнөөдөр өөрсдийн хийсэн бүтээснээ үзүүлэх, бусад мэргэжил нэгт нөхдөдөө туршлага хуваалцах үүднээс “Бүтээлч чадвар- creative quotient” үзүүлэх ажил, үзэсгэлэн зохион байгууллаа.

Үзэсгэлэнд багш ажилчид, хүүхдүүд, эцэг эх, асран хамгаалагч нарын хонины ноосоор хийсэн 6000 орчим бүтээлүүд дэлгэгдсэн байсан юм. Үзэсгэлэнд хонины ноосоор хийсэн хүнсний ногоо, жимс, гутал, малгай, шатар, олбог, шагайны уут, түлхүүрийн оосор, 5 хошуу мал гэх мэт бүтээлүүд дэлгэгдсэн байсан юм. Тус цэцэрлэг өнгөрсөн жил 100 кг хонины ноосоор бүтээл урласан байна.

Хонины ноосоор хийсэн бүтээлүүд удаан эдэлгээтэй байдаг ба эргээд хуучирсан тохиолдолд байгальд ямар нэгэн хор нөлөөгүй бордоо болж задардгаараа онцлог юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН