Дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн арчилгааг хариуцан ажилладаг 5 байгууллага 03 дугаар сараас эхлэн ногоон байгууламжийн хайс, хашааг шинэчлэн засварлах, мод бут сөөгийг хэлбэржүүлэх, шохойдох, ургалт зогссон мод бутыг талбайгаас чөлөөлөх ажлыг хийж гүйцэтгэж байна.
Тус ажлын хүрээнд өнөөдрийн байдлаар 358 метр урттай хайс, хашааг шинээр засварлан 6450 улиас, 478 нарс мод, 7820 метр урттай бут сөөгийг хэлбэржүүлэх, шохойдох зэрэг агротехнологийн ажлыг стандартын дагуу хийж, хаврын цэнэг усалгааг өдөр бүр хуваарийн дагуу тогтмол явуулж байна.







