Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд агаарын чанарыг сайжруулах бүсийн айл өрхүүдийг цахилгаан болон бүх төрлийн хийн халаагуурт үе шаттай шилжүүлнэ. Иймд ногоон бүсэд хамаарах 51,000 айл өрхийн гэр, байшингийн дэлгэрэнгүй судалгааг гаргана.

Тус ажлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын А/482 дугаар захирамж батлагдан дүүргүүдийн Засаг дарга нар, Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, “Жэрэс” олон улсын ТББ-тай хамтран судалгаа гаргах 5 дүүргийн алба 500 орчим албан хаагчдад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх сургалтыг энэ сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Өнөөдрийн байдлаар Баянгол, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн хороо, хэсгийн ахлагч нараас бүрдсэн 400 алба хаагчдыг сургалтад хамруулаад байна.
