Нүүр хуудасМэдээСХД: Номоор дамжуулж хүүхэд, залуучуудыг соён гэгээрүүлэх ажилд Монгол, Солонгосын харилцааг дэмжих...

СХД: Номоор дамжуулж хүүхэд, залуучуудыг соён гэгээрүүлэх ажилд Монгол, Солонгосын харилцааг дэмжих нийгэмлэг хамтарна

Номоор дамжуулж хүүхэд, залуучуудыг соён гэгээрүүлэх ажилд Монгол, Солонгосын харилцааг дэмжих нийгэмлэгтэй хамтран ажиллана. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Монгол Солонгосын харилцааг дэмжих нийгэмлэгтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Санамж бичиг байгуулснаар иргэдийн боловсрол, соёлын хүртээмжийг нэмэгдүүлэх, сургалт, соёлын арга хэмжээ зохион байгуулах, хүүхэд залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, ном унших хэрэгцээг ханган, орон нутгийн иргэдийн мэдлэг боловсролд үнэтэй хувь нэмэр оруулах, соён гэгээрүүлэх ажилд талууд хамтран ажиллаж, тодорхой ажил арга хэмжээг зохион байгуулна.

Мөн номоор дамжуулж хүүхэд залуучуудыг соён гэгээрүүлэх ажлын хүрээнд Монгол Солонгосын харилцааг дэмжих нийгэмлэг дүүргийн 8-р хорооны Гүнжийн нүдэн нуурын дэргэдэх “Бяцхан найз” номын сангийн гадна, дотор талыг иж бүрэн камержуулж, компьютер, техник, тоног төхөөрөмжөөр хангасан юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН