Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд анх удаа дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийд, Сонгинохайрхан дүүргийн “Тэргүүн лам нарын зөвлөл”-ийн гишүүн сүм хийдүүдтэй хамтран “Элдэв Эрдэнэт” хэмээх модон могой жилийн сар шинийн хурал ном, заслын үйл ажиллагааг зохион байгуулах гэж байна.
Тус үйл ажиллагааны хүрээнд Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчинлэн хийдээс Их хөлгөн судар алтан “Ганжуур”-ын тэргүүн боть, Лхам бурхныг Сонгинохайрхан дүүргийн Амирлахуй Дива хийдэд залах ёслолыг битүүний өдөр үйлдэхээр төлөвлөөд байна.
Энэ хүрээнд сүсэгтэн олон, ард иргэд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр дэх нэр бүхий хийдүүдэд очин буян номын үйл ажиллагаанд оролцож “Элдэв Эрдэнэт” хэмээх модон могой жилийн сар шинийн хурал номд даган баясах боломжтой юм.
Түүнчлэн Хаврын тэргүүн шар Барс сарын шинийн 13-ны өдөр “Хүүхэд Залуучуудын Театр”-д жилийн засал, номын арга хэмжээ зохион байгуулагдана.