Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх зорилгоор 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил” болгон зарлаж 11 мега төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

Эдгээр төслүүдэд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт барилга угсралт, дотор засал чимэглэл, вакум цонх үйлдвэрлэл, барилгын хуурай хольц үйлдвэрлэл, барилгын холбоо дохиолол суурилуулалт, сан цахилгааны үйл ажиллагаа гэх зэрэг барилгын салбарт үйл ажиллагаа эрхэлдэг иргэдийн төлөөлөлтэй уулзаж, дүүргийн барилгын материал үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдийн оролцоо сэдэвт уулзалт, зөвлөгөөн зохион байгууллаа.

Уулзалтад 18 үйлдвэрлэл, худалдаа эрхэлдэг иргэн, аж ахуй нэгжийн төлөөлөл хамрагдаж цаашид хамтран бүтээгдэхүүнүүдийнхээ чанар болон үйлдвэрлэлийн тоо хэмжээг өсгөн бүтээн байгуулалтад нэгдэн хамтран ажиллахаар боллоо
