СХД-ийн Засаг даргын тамгын газраас тохижилт цэвэрлэгээ үйлчилгээний компаниудын машин механизмын шинэчилж сайжруулах, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хог хаягдлыг ачих зориулалттай тусгай тоног төхөөрөмжит 2 автомашин, нийтийн эзэмшлийн зам талбайн автозамын шороог соруулах, шүүрдэх, усаар чийгшүүлэх зэрэг олон үйлдэлт 2 автомашин, явган замын цас мөс дагтаршсан шороог хусаж түрэх зориулалтын мини автомат 14 төхөөрөмж зэрэг нийт 18 тусгай зориулалтын тоног төхөөрөмж бүхий автомашинуудыг СХД-ийн”Тохижилт Цэвэрлэгээ Үйлчилгээ” ОНӨААТҮГ-т хүлээлгэн өглөө.

Хот нийтийн аж ахуйн чиглэлийн ажлуудыг 2024 оны 3 дугаар сараас эхлэн дүүргүүдэд шилжүүлсэн. Тус ажлын хүрээнд тохижилт цэвэрлэгээ, үйлчилгээ, хог тээвэрлэлтийн парк шинэчлэлтийг дүүргийн төсвийн орлого бүрдүүлэлтээсхөрөнгө оруулалтыг хийж хот нийтийн аж ахуйн техник тоног төхөөрөмжийг нэмэгдүүлж байна
