Нүүр хуудасМэдээСХД: Сонгинохайрхан дүүрэг үндэсний мөсөн шагайн харвааны аваргуудаа тодруулж байна

СХД: Сонгинохайрхан дүүрэг үндэсний мөсөн шагайн харвааны аваргуудаа тодруулж байна

НЗДТГ, НИТХ болон Монголын Үндэсний Мөсний шагайн холбоо хамтран нийслэлийн зургаан дүүргийн иргэдийн дунд Үндэсний мөсний шагайн харваа өвлийн спорт наадгай, сургалт-тэмцээнийг нэгдсэн байдлаар зохион байгуулж буй.

Өнөөдөр Сонгинохайрхан дүүрэг үндэсний мөсний шагайн харвааны аваргуудаа тодруулж байна. Тэмцээнд 43 хорооны 86 иргэд оролцож мөсөн шагайн харвааны цэц мэргэнээ сорьж байна.

Мөсөн шагайн харваа нь нүүдэлчин ард түмний өвлийн наадам төдийгүй цаашид уг спортыг сэргээн хөгжүүлэн дэлгэрүүлэх, харваачдыг бэлтгэх, иргэд олон нийтэд сурталчлан таниулахад уг тэмцээнийг зорилго оршиж байгаа болохыг зохион байгуулагчид онцолж байна.

Тэмцээний үеэр мөсний шагайн харвааны үүсэл хөгжил, онол, арга зүй, тэмцээний дүрэм, стандартын талаар Монголын Үндэсний Мөсний шагайн холбооны төлөөлөл иргэдэд танилцуулга мэдээлэл хүргэлээ.

Тэмцээнд шалгарсан 10 иргэн Нийслэлийн сонирхогчдын багийн аварга шалгаруулах шигшээ тэмцээнд дүүргийг төлөөлөн баг болон оролцоно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН