СХД-ийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болжээ. Зөвлөгөөний эхэнд өмнөх шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хэлэлцээд дүүргийн Эрүүл мэндийн төв, Цагдаагийн газар, Онцгой байдлын хэлтсийн цаг үеийн мэдээллийг сонсжээ. Зөвлөгөөнөөр дараах үүргүүдийг өгсөн байна.
Тухайлбал:
- Хиймэл оюун ухаан ашиглаж эхлэхтэй холбоотойгоор холбогдох хэлтсүүдийг сургалтад хамруулах
- Барилгын ажил эхлэхтэй холбоотойгоор осол аваараас урьдчилан сэргийлж, аж ахуйн нэгж байгууллагуудад хяналт шалгалт зохион байгуулах
- Сурагчдын англи хэлний чадварыг дээшлүүлэх зорилгоор сурагчдад гадаад багшаар хичээл заалгуулах
- Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах
- Цахим орчинд хүүхдийн нэр төрийг гутаан доромжлох, үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах
- Зогсоолын менежментийг сайжруулах, далд зогсоол байгуулах талаар холбогдох хүмүүстэй уулзалт зохион байгуулах
- Үерийн эрсдэлтэй бүсэд буусан айлуудыг нүүлгэн шилжүүлэх, газрыг нь чөлөөлөх байршлуудын судалгааг гаргах
- Шар усны үерээс урьдчилан сэргийлэх







