Нүүр хуудасМэдээСХД: Тохижилтын ажил гүйцэтгэж буй байгууллагын гүйцэтгэлд хяналт тавьж, ажлыг эрчимжүүлнэ

СХД: Тохижилтын ажил гүйцэтгэж буй байгууллагын гүйцэтгэлд хяналт тавьж, ажлыг эрчимжүүлнэ

СХД-ийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний эхэнд өмнөх 2025 оны долоодугаар сарын 29-ны хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хэлэлцээд дүүргийн онцгой байдлын хэлтсээс 14 хоногийн аюулт үзэгдэл ослын нөхцөл байдал, дүүргийн цагдаагийн газраас гэмт хэргийн нөхцөл байдал, эрүүл мэндийн төвөөс томуу томуу төст өвчний талаарх мэдээлэл болоод улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлж буй ажил арга хэмжээтэй холбоотой танилцуулга мэдээллийг хүргэлээ.

Зөвлөгөөнөөр Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврыг хэлэлцээд хэрэгжилттэй холбогдуулан дүүргийн Засаг даргаас холбогдох газар хэлтэст дараах үүрэг даалгаврыг өглөө. Тухайлбал:

-Тохижилтын ажил гүйцэтгэж буй байгууллагын гүйцэтгэлд хяналт шалгалт зохион байгуулах;

-Хүнсний аюулгүй байдлыг хангах хяналт шалгалтыг зохион байгуулж арга хэмжээ авч ажиллах;

-Сургууль, цэцэрлэгийн завсрын ажлыг 08 дугаар сарын 27-ны дотор хийж дуусгах;

-Өвөлжилтийн бэлтгэл ажлын хангах хүрээнд малын өвс, тэжээл нөөцлөх ажлыг эрчимжүүлэх;

-Нохой, муур устгах ажлыг 08 дугаар сарын 25-ны дотор зохион байгуулах ажлыг холбогдох газар хэлтэст үүрэг болголоо

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН