Нүүр хуудасМэдээСХД-т 316 дугаар цэцэрлэг нээлтээ хийлээ

СХД-т 316 дугаар цэцэрлэг нээлтээ хийлээ

Сонгинохайрхан дүүргийн 37-р хороо, Содон хорооллын 316 дугаар цэцэрлэг ашиглалтад орж 343 хүүхэд, 45 багш ажилтантай үйл ажиллагаагаа явуулж эхэллээ. 37-р хороо нь цэцэрлэгийн насны 1100 орчим хүүхэдтэй бөгөөд 316 дугаар цэцэрлэг ашиглалтад орсноор тус хороо төрийн өмчийн 3 цэцэрлэгтэй болж байна. Дээрх цэцэрлэг Сонгинохайрхан дүүргийн төрийн өмчийн 63 дах цэцэрлэг юм. Сонгинохайрхан дүүрэгт 2023 оны эхний хагас жилийн хугацаанд таван цэцэрлэг ашиглалтад орох төлөвлөгөө гарсан бөгөөд тэдгээрийн нэг нь 316-р цэцэрлэг юм. Тодруулбал, 10, 28 дугаар хороонд 150, 16-р хороонд 200, 31-р хороонд 250 хүүхдийн ортой цэцэрлэгүүд тус тус ашиглалтад орох юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН