Нүүр хуудасМэдээСХД: Хар тамхи, мансууруулах бодисын хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх сургалтыг зохион байгуулжээ

СХД: Хар тамхи, мансууруулах бодисын хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх сургалтыг зохион байгуулжээ

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар, Сонгинохайрхан дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран Сонгионхайрхан дүүргийн 124,134-р сургуулийн багш, ажилтан алба хаагчид, эцэг эхчүүдийн төлөөллийг сургалтад хамрууллаа.

“Цагаан тахал” хэмээн нэрлэгддэг хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ манай улсад сүүлийн жилүүдэд нэмэгдэх болсон. Үүнд өсвөр насны хүүхдүүд холбогдох эрсдэл өндөр учраас “Өсвөр насны хүүхдүүддээ анхаарал тавьж, хар тамхи, мансууруулах бодисоос хамгаалцгаая” уриан дор сургалтыг зохион байгууллаа.

Сургалтын үеэр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой гэмт хэргийн нөхцөл байдал, хэрэглэсэн хүнд илрэх шинж тэмдэг, таних арга, хууль эрх зүйн хариуцлагын талаарх мэдээллийг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын ахлах мэргэжилтэн М.Даваасамбуу багш, ажилтан алба хаагчид, эцэг эхчүүдийн төлөөлөлд танилцууллаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН