СХД-ийн 32-р хорооны нутаг дэвсгэрт мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 47 үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийн хог хаягдлыг ачиж тээвэрлэх асуудлаар Эко эрин ХХК, Усанболор хангай ХХК, Дүмбэнхайрхан ХХК-ийн захирлуудтай дүүргийн менежер Д.Баярсайхан, Агаарын бохирдолтой тэмцэх тасгийн дарга Ц.Гэрэлмаа, 32-р хорооны Засаг дарга С.Уянга нар уулзалт зохион байгуулж санал солилцжээ.

Уулзалтаар зөвшөөрөлгүй хог хаягдал тээвэрлэдэг асуудлыг цэгцлэх, хог тээвэрлэхдээ битүүмжлэлгүй машинаар шингэн хог хаягдал ачиж орчны бохирдол үүсгэж байгаа асуудлыг болиулах талаар ярилцаж шийдвэрлэв






