Сонгинохайрхан дүүргийн хороодын ИНХ-ын Хуралдааны дарга нар, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны албан хаагчид өнөөдөр /2024.10.30/ “Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлал, хэрэгжилт, D-Parliament цахим систем” сэдвээр сургалтад хамрагдлаа.

Сургалтыг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ахлах ажилтан, Хууль зүйн ухааны магистр Р.Хатансайхан орсон бөгөөд тус сургалтаар төвлөрлийг сааруулах онол, түүний хэлбэр, 1960-2019 оны хот, тосгоны эрх зүйн зохицуулалт, хэрэгжилт, 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн онолын үндэслэл, хот, тосгоны эрх зүйн зохицуулалтад тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл өгч, асуулт, хариулт өрнүүллээ.

